К10 сэтгэл зүйн байдлын асуумж
Сүүлийн 30 хоногийн ерөнхий сэтгэл зүйн хямралыг илрүүлэх 10 асуулт.
- Хугацаа
- Сүүлийн 30 хоног
- Нас
- 18+ нас
МУБИС · Сэтгэл зүйн үйлчилгээний төв
99087640ТЕСТ & ҮНЭЛГЭЭ
Хөтөч дээрээ үнэ төлбөргүй бөглөж, ерөнхий чиг баримжаа авах онлайн скрининг сорилууд болон МУБИС-ийн төв дээр мэргэжилтэн биечлэн авч, нарийвчилсан бичгэн дүгнэлт гаргадаг оношилгооны аргачлалуудыг эндээс үзнэ. Онлайн сорилын хариулт хадгалагдахгүй.
Онлайн скрининг сорилууд ерөнхий чиг баримжаа өгдөг бөгөөд мэргэжлийн оношилгоог орлохгүй. Big Five-15 нь зан чанарын хариултыг харуулдаг асуумж бөгөөд скрининг, оношилгоо биш.
Сүүлийн 30 хоногийн ерөнхий сэтгэл зүйн хямралыг илрүүлэх 10 асуулт.
Сүүлийн 2 долоо хоногийн түгшүүрийн ерөнхий шинж тэмдгийг үнэлэх 7 асуулт.
Сүүлийн 2 долоо хоногийн сэтгэл гутралын шинж тэмдгийг үнэлэх 9 асуулт.
Сүүлийн 2 долоо хоногийн ерөнхий сэтгэл санаа, тайван байдал, эрч хүчийг үнэлэх 5 эерэг асуулт.
Сүүлийн 1 жилийн архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшин, эрсдэлт байдлыг үнэлэх 10 асуулт.
Насанд хүрэгчдийн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх шинж тэмдгийг илрүүлэх ДЭМБ ба NYU-ийн 6 асуулт бүхий скрининг.
Сүүлийн хэдэн долоо хоногийн сэтгэл хөдлөлийг үнэлэх 20 асуулт. Баталгаажуулалтын судалгаанд 18–38 насны их сургуулийн оюутнууд хамрагдсан.
15 асуултаар таван хүчин зүйлийн хариултыг бүлэглэн харуулна; оноо, норм, босго тооцохгүй, оношилгоо биш. Энэ сайтын Монгол хэлний үг хэллэг бие даан психометрийн баталгаажуулалт хийгдээгүй; эх судалгаанд зарим асуултын фактор ачаалал бага байсан.
Нарийвчилсан үнэлгээг МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвд мэргэжлийн сэтгэл зүйч биечлэн авч, бичгэн дүгнэлтээр хүргэнэ.
| Чиглэл | Тест аргачлалууд | Зорилго |
|---|---|---|
| Оюун ухаан | Векслерийн тест (том хүн, хүүхэд), Гилфордын тест | Оюуны хөгжлийн түвшин, нийгмийн оюун ухаан |
| Бие хүний онцлог | Бие хүний бүтцийг олон талт судлах арга, акцентуаци (ТАСТ), CAT | Бие хүний бүтэц, зан төлөв, хүүхдийн гүнзгийрүүлсэн оношилгоо |
| Сэтгэл хөдлөл | Люшерийн өнгөний тест, “Домик”, “Амьдралын зам”, Элькины арга | Сэтгэл хөдлөлийн байдал, асуудал; өнгөөр оношилж, урлагаар засал хийх |
| Хүсэл, харилцаа | Сондигийн тест, Розенцвайгийн тест, “Виктор” арга, ко-терапевтик компьютер систем | Хүсэл, хэрэгцээ; зөрчилд хариу үйлдэл; харилцаа, хамт олны хөгжил |
| Сургалт, боловсрол | Ясюковын арга зүй I, II, III | Сургуульд бэлэн байдал, 3–6-р ангийн суралцахуйн асуудал, ахлах ангийн чиг баримжаа |
| Мэргэжил, хөдөлмөр | ИДИКС, хөдөлмөрийн сэдлийн мониторинг, Ландольтын тест, хронорефлексометр | Мэргэжлийн стресс, хөдөлмөрийн сэдэл, ажиллах чадвар |
| Сэтгэц засал | Ультрапарадокс психотерапи-коррекц | Сэтгэл-бие махбодийн (психосоматик) өвчтэй хүний байдлыг засах |